BECБөжү Мөнх Консалтинг
Цэс
НүүрБидний тухайҮйлчилгээТөсөл ба технологиМэдлэгийн санХолбоо барихҮнийн санал авахEnglish

СУДАЛГАА · ИНЖЕНЕРЧЛЭЛ · ИННОВАЦИ

Хязгаарыг давж,
үнэ цэнийг нээнэ.

Ашиглагдаагүй нөөцийн бодит үнэ цэнийг тодорхойлж, түүнийг технологи, бүтээгдэхүүн, бизнесийн боломж, бодлогын шийдэл болгон хөгжүүлнэ.

Шил, шилэн хөөс, нүүрсний шаталтын үнс болон эрдсийн материалын судалгааны дүрслэл
Si28.085
НӨӨЦ→ҮНЭ ЦЭН
01
SuperSolШилэн хаягдлын инженерийн материал
↗
02
CCRНүүрсний шаталтын үнсний судалгаа
↗
03
E-wasteЦахим хаягдлын нөөцийн судалгаа
↗
04
IWVMТехнологийн төслүүдийн үндсэн чиглэл
↗

БИДНИЙ ТУХАЙ

Судалгаанаас
шийдвэр хүртэл.

BEC нь байгууллага, хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагчдад зориулсан судалгаа, төсөл, ТЭЗҮ болон зөвлөх үйлчилгээг нэг дор үзүүлнэ.

Инженерчлэл, эдийн засаг, менежментийн шинжилгээг нэгтгэн бодит нөхцөлд хэрэгжих шийдэл боловсруулдаг.

Бидний үзэл баримтлал, ажиллах зарчим →

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Асуудлыг
ажлын төлөвлөгөө болгоно.

Захиалагчийн хэрэгцээнд тохируулан ажлын хамрах хүрээ, арга зүй, үр дүнг тодорхойлно.

02

Төсөл, ТЭЗҮ боловсруулах

Хөрөнгө оруулалтын төсөл, техник-эдийн засгийн үндэслэл, бизнес төлөвлөгөө, санхүүгийн тооцоо болон эрсдэлийн үнэлгээг цогцоор боловсруулна.

Энэ үйлчилгээний талаар санал авах →
04

Менежмент, процессын зөвлөх үйлчилгээ

Стратеги, бизнес процесс, дотоод хяналт, гүйцэтгэлийн удирдлага, бодлого, журам болон менежментийн тогтолцоог сайжруулна.

Энэ үйлчилгээний талаар санал авах →
06

Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэл

Арьс шир, ноос, ноолуур, сүү болон бусад малын гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулах технологи, үйлдвэрлэлийн шийдлийг судална. Төслийн концепц, хэрэгжих боломжийн судалгаа, бизнес төлөвлөгөө болон ТЭЗҮ боловсруулна.

Энэ үйлчилгээний талаар санал авах →
07

Хөдөө аж ахуй, байгалийн гаралтай органик түүхий эд боловсруулах үйлдвэрлэл

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, ургамал болон бусад байгалийн гаралтай органик түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судална. Технологийн сонголт, зах зээлийн судалгаа, төслийн концепц, бизнес төлөвлөгөө болон ТЭЗҮ боловсруулна.

Энэ үйлчилгээний талаар санал авах →
08

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ

Жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлог, холбогдох хууль тогтоомж болон санхүүгийн тайлагналын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл, тайлагнал, татварын бүртгэл, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сайжруулахад мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах — Бүртгэлийн бодлого, дансны жагсаалт, анхан шатны баримт, ажил гүйлгээний дараалал, бараа материал, үндсэн хөрөнгө, орлого, зардал болон үйлдвэрлэлийн өртгийн бүртгэлийн аргачлалыг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулна.
  • Нягтлан бодох бүртгэлийн гэрээт үйлчилгээ — Өдөр тутмын ажил гүйлгээг бүртгэх, анхан шатны баримтыг хянах, авлага, өглөг, бараа материал, үндсэн хөрөнгө, цалин болон холбогдох тооцооны бүртгэлийг хөтлөхөд дэмжлэг үзүүлнэ.
  • Санхүүгийн болон удирдлагын тайлан боловсруулах — Санхүүгийн тайлагналын холбогдох стандартын дагуу санхүүгийн тайлан, тодруулга болон удирдлагын шийдвэр гаргалтад зориулсан сар, улирал, жилийн тайланг боловсруулна.
  • Татварын бүртгэл, тайлангийн дэмжлэг — Татварын тооцоолол хийх, татварын тайлан бэлтгэх, санхүүгийн болон татварын бүртгэлийн зөрүүг тооцох, тайлангийн тулгалт хийх, татварын эрсдэлийг урьдчилан тодорхойлоход мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
  • Дотоод хяналт, эрсдэлийн үнэлгээ — Мөнгө, бараа материал, худалдан авалт, борлуулалт, цалин, үндсэн хөрөнгө болон санхүүгийн тайлагналын дотоод хяналтад үнэлгээ хийж, илэрсэн эрсдэл, хяналтын сул талыг бууруулах зөвлөмж боловсруулна.
  • Төсөв, мөнгөн урсгал, гүйцэтгэлийн удирдлага — Байгууллагын төсөв, мөнгөн урсгалын төлөвлөгөө, зардлын хяналт, ашигт ажиллагааны тооцоо болон үйл ажиллагааны гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөнө.

Бизнес, үйлдвэрлэлийн бодит удирдлагын туршлагад тулгуурлан нягтлан бодох бүртгэлийг зөвхөн тайлан гаргах хэрэгсэл бус, өртөг зардлыг оновчтой удирдах, мөнгөн урсгалыг төлөвлөх, эрсдэлийг хянах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх удирдлагын тогтолцоо болгон хөгжүүлэхийг зорьдог.

Энэ үйлчилгээний талаар санал авах →

ҮНЭ ЦЭНЭ БҮТЭЭХ УРСГАЛ

Мэдлэгийг тогтвортой
үр дүн болгоно.

Асуудлыг судлахаас эхлээд хэрэгжих шийдэл, хуримтлагдах мэдлэг, урт хугацааны үр өгөөж хүртэл нэг урсгалаар ажиллана.

01→

Шинжлэх ухаан

Нотолгоо, хэмжилт, туршилтаар асуудлыг тодорхойлно.

02→

Инженерчлэл

Мэдлэгийг хэрэгжих шийдэл, технологи болгон хувиргана.

03→

Инноваци

Шинэ хэрэглээ, бүтээгдэхүүн, бизнесийн боломж хөгжүүлнэ.

04→

Мэдлэгийн сан

Арга зүй, үр дүн, туршлагыг байгууллагын хөрөнгө болгоно.

05✓

Тогтвортой хөгжил

Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөж бүтээнэ.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Үнэ цэнийг хамтдаа
нээн хөгжүүлье.