BECБөжү Мөнх Консалтинг
Цэс
НүүрБидний тухайҮйлчилгээТөсөл ба технологиМэдлэгийн санХолбоо барихҮнийн санал авах

BEC · БИДНИЙ ТУХАЙ

Мэдлэгийг бодит
үнэ цэнэ болгоно.

BEC нь судалгаа, инженерчлэл, инноваци, бизнесийн шинжилгээг нэгтгэн төсөл, ТЭЗҮ, технологи болон байгууллагын хөгжлийн хэрэгжихүйц шийдэл боловсруулдаг зөвлөх байгууллага юм.

АЛСЫН ХАРАА

Монголын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах.

Шинжлэх ухаан, инженерчлэл, инновацид тулгуурлан ашиглагдаагүй нөөцийн үнэ цэнийг нээн хөгжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг тэргүүлэгч судалгаа, технологи хөгжүүлэлтийн байгууллага болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Боломжийг шийдэл болгон хөгжүүлэх.

Ашиглагдаагүй нөөцийн бодит үнэ цэнийг тодорхойлж, түүнийг технологи, бүтээгдэхүүн, бизнесийн боломж, бодлогын шийдэл болгон хөгжүүлнэ.

Бидний уриа

“Хаягдлыг бус,
үнэ цэнийг судална.”
IWVM · Industrial Waste Valorization Mongolia

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Шийдвэр бүрийн
суурь зарчим.

01

Шинжлэх ухаанд суурилсан шийдвэр

Таамаг бус нотолгоо, хэмжилт, туршилт, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргана.

02

Үнэ цэнийг бүтээх инноваци

Шинэ санааг бодит хэрэглээ, бүтээгдэхүүн, технологи болон бизнесийн боломж болгон хөгжүүлнэ.

03

Инженерчлэлийн төгөлдөржилт

Аюулгүй, найдвартай, хэрэгжихүйц, хэмжигдэхүйц шийдлийг эрхэмлэнэ.

04

Хамтын хөгжил

Хамтрагч, хэрэглэгч, судлаачдын мэдлэг, оролцоог нэгтгэн урт хугацааны үр дүн бүтээнэ.

05

Тогтвортой хөгжил

Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг тэнцвэртэй авч үзнэ.

СУДАЛГААНЫ ФИЛОСОФИ

Нотолгоо нь хэрэгжилтэд хүрэх ёстой.

Судалгааг асуудлыг тодорхойлохоос эхлүүлж, хэмжилт, туршилт, инженерийн үнэлгээгээр баталгаажуулна.

Шинэ санааг судалгаа → технологи хөгжүүлэлт → пилот туршилт → нэвтрүүлэлт гэсэн шатлалаар ахиулж, үр дүнг бодит хэрэглээгээр хэмжинэ.

BEC ҮНДСЭН ТОГТОЛЦОО

Судалгаа, инноваци ба мэдлэгийн нэгдсэн хүрээ.

Найман бүрэлдэхүүн нь асуудлыг тодорхойлохоос эхлээд мэдлэгийг хэрэгжүүлж, үр дүнг тасралтгүй сайжруулах хүртэлх ажлыг нэг тогтолцоонд холбодог.

VIII

Судалгааны философи

Асуудлыг нотолгоо, бодит хэрэгцээнээс эхлүүлнэ.

IX

Судалгааны арга зүй

Хэмжилт, туршилт, шинжилгээний замыг тодорхойлно.

X

Инновацын тогтолцоо

Санааг хэрэглээ, бүтээгдэхүүн, шийдэл болгон хөгжүүлнэ.

XI

Мэдлэгийн удирдлага

Үр дүн, арга зүй, туршлагыг хуримтлуулж хуваалцана.

BECСУДАЛГАА
ИННОВАЦИ
МЭДЛЭГ
XII

Технологийн багц

Технологийн боломж, бэлэн байдал, уялдааг удирдана.

XIII

Стратегийн замын зураг

Судалгаанаас нэвтрүүлэлт хүрэх үе шатыг төлөвлөнө.

XIV

Судалгааны засаглал

Үүрэг, хяналт, ёс зүй, чанарын тогтолцоог бүрдүүлнэ.

XV–XVI

Хэрэгжилт ба сайжруулалт

Үр дүнг хэмжиж, тасралтгүй сайжруулан зарчмаа бататгана.

АЖИЛЛАХ ЗАРЧИМ

Нийтэд нээлттэй
чанарын амлалт.

Дотоод дүрэм, журмын дэлгэрэнгүйг бус, харин бидний ажил бүрд мөрдөх үндсэн зарчмыг энд танилцуулж байна.

01

Нотолгоонд суурилна

Мэдээллийн эх сурвалж, арга зүй, таамаглал бүрийг ил тод тодорхойлно.

02

Дахин баталгаажуулна

Судалгааны үр дүнг давтан шалгах, харьцуулах боломжтой байлгана.

03

Ёс зүйг баримтална

Хараат бус байдал, нууцлал, оюуны өмч, ашиг сонирхлын зарчмыг хамгаална.

04

Хэмжиж туршина

Хэмжилт, туршилт, статистикийн аргаар бодит үр нөлөөг тогтооно.

05

Олон эх сурвалж ашиглана

Нэг талын дүгнэлтээс зайлсхийж, мэдээллийг харьцуулан шинжилнэ.

06

Эрсдэлийг үнэлнэ

Техник, эдийн засаг, байгаль орчин, хэрэгжилтийн эрсдэлийг хамтад нь тооцно.

07

Үр дүнг тайлагнана

Дүгнэлт, хязгаарлалт, санал зөвлөмжийг ойлгомжтой, ашиглах боломжтой хүргэнэ.

08

Хэрэгжилтээр хэмжинэ

Судалгааны үнэ цэнийг бодит шийдэл, пилот төсөл, нэвтрүүлэлтийн үр дүнгээр үнэлнэ.

Бидний хамгийн үнэт хөрөнгө

“Бидний бүтээсэн мэдлэг, түүнийг бүтээх арга зүй, түүнийг хамтдаа хөгжүүлдэг хүмүүсийн ур чадвар, түүнд итгэдэг хамтрагчид, хэрэглэгчид болон нийгмийн итгэл.”

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Үнэ цэнийг хамтдаа
нээн хөгжүүлье.